“Ид шидийн орон” аврагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

“Ид шидийн орон” аврагдлаа

“Ид шидийн орон” аврагдлаа

"Лантуун тохио" ТББ-ын байгуулсан “Ид шидийн орон” төвийн цахилгааны нэг сарын төлбөр 9 сая төгрөг гарч, хүнд байдалд орсон тухай тус төслийн санаачлагч Л.Ганжавхлан цахим хуудаснаа бичиж байв. Тэгвэл "Лантуун тохио" ТББ-ын хүүхдүүд өвлийн хүйтнийг ажрахгүй давах боломжтой боллоо. "Ид шидийн орон" төв Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 150 сая төгрөгтэй тэнцэхүйц мөнгөн тусламж авч чаджээ.

Та бүхэн санаж байгаа бол “Ид шидийн орон” төвд нэг сарын дотор хандиваар цугласан бүх мөнгө хоёр дахин үржигдэх тухай тэд өмнө нь танилцуулж байсан.

Тус төвийг үүсгэн байгуулагчид Европын сэргээн босголт, хөгжлийн банкны /EBRD/ Matching fund campaign буюу “Хэдийг босгоно түүнийг нь тэнцэтгэж олгоно” гэсэн программд хамрагдаж чадсан байсан бөгөөд дээд хэмжээ нь 150 сая төгрөг босгох боломжтой байсан юм. “Ид шидийн орон” төслийг дэмжсэн олон зуун монголчууд нэг сарын хугацаанд 150 сая төгрөг цуглуулж чадсан. Ингээд олон шат дамжлага, шаардлыг давсны үр дүнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк амласан ёсоор 150 сая төгрөгийг “Ид шидийн орон”-ы дансанд шилжүүлжээ.

 

NEW PLUS: ИД ШИДИЙН ОРНООР…

 

Б.ЭНХ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж