Оросын Ерөнхийлөгчийн төлөө Пхеньянд нэг хүн санал өгнө

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Оросын Ерөнхийлөгчийн төлөө Пхеньянд нэг хүн санал өгнө

Оросын Ерөнхийлөгчийн төлөө Пхеньянд нэг хүн санал өгнө

2018 оны гуравдугаар сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ид үргэлжилж байна. Гадаад орнуудад амьдарч байгаа Оросын иргэдийн саналыг авах бэлтгэл ажил дууссан талаар ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ. 

Дэлхийн 145 улсад 370 санал авах байр бэлтгэсэн бөгөөд үүний нэг Хойд Солонгосын нийслэл Пхеньянд байгаа юм. Санал авах байр Пхеньян дахь ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газарт байх 8163 дугаартай санал авах байр ажээ.

Пхеньян дахь ОХУ-ын ЭСЯ өөрийн facebook хуудсанд мэдээлснээр энэ санал авах байраар нэг л хүн үйлчлүүлэх юм. Тэр бол Хойд Солонгост байнга оршин суугч, ОХУ-ын иргэн Владимир Ли ажээ.

Зүүн гар талаас Владимир Ли, Хойд Солонгост суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Мацегор, Влаидимир Лигийн эхнэр

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж