2018 оны гуравдугаар сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ид үргэлжилж байна. Гадаад орнуудад амьдарч байгаа Оросын иргэдийн саналыг авах бэлтгэл ажил дууссан талаар ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.
Дэлхийн 145 улсад 370 санал авах байр бэлтгэсэн бөгөөд үүний нэг Хойд Солонгосын нийслэл Пхеньянд байгаа юм. Санал авах байр Пхеньян дахь ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газарт байх 8163 дугаартай санал авах байр ажээ.
Пхеньян дахь ОХУ-ын ЭСЯ өөрийн facebook хуудсанд мэдээлснээр энэ санал авах байраар нэг л хүн үйлчлүүлэх юм. Тэр бол Хойд Солонгост байнга оршин суугч, ОХУ-ын иргэн Владимир Ли ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ