Олимпийн бамбар Пёнчанд очиход 3 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Олимпийн бамбар Пёнчанд очиход 3 хоног үлдлээ

Олимпийн бамбар Пёнчанд очиход 3 хоног үлдлээ

“Пёнчан 2018” өвлийн XXIII олимпийн нээлт ирэх баасан гаригт /2018.02.09/ болно. Олимпийн бамбар БНСУ-ын хотуудаар аялсаар Пёнчаны ойролцоо иржээ. Өчигдөр Самчог хотод аялсан бамбар өнөөдөр Дунэнд зочлох бол маргааш Жонсон хотод очих хуваарьтай аж.

Олимпийн бамбар БНСУ-д 101 хоногийн турш 2018 км замыг туулан Пёнчан хотод очих бөгөөд тус улсын алдартай тамирчид болон спортын зүтгэлтнүүд, урлагийн одод дамжуулан өртөөлсөөр байна. Бамбар очсон тосгон бүрт урлагийн тоглолт болж, иргэдийг олимпизмийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриалж буй.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн бамбар арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Грекээс гарсан бөгөөд Инчёны нисэх онгоцны буудлаас Чэжү аралд хүрч, улмаар Пусанд очсоноор аялалаа эхэлсэн.

Олимийн бамбар БНСУ-ын хотуудаар дамжсаар нээлтийн өдөр буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр олимпийн цэнгэлдэх хүрээлэнд залагдана. БНСУ түүхэндээ анх удаа өвлийн олимпийн наадмын зохион байгуулж, нээхэд цөөхөн хоног үлдлээ. 

"Пёнчан 2018" өвлийн олимпийн наадам хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Үүний дараа өвлийн паралимпийн наадам гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болох юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж