БНСУ-ын ерөнхийлөгч Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.08.14-нд нийтлэгдсэн

БНСУ-ын ерөнхийлөгч Монголд айлчилна











Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд
Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж
байна
. Айлчлалын үеэр Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг нар албан ёсны
хэлэлцээ хийж, Монгол Улс, БНСУ хоорондын харилцаа, хамтын ажиллагааг
гүнзгийрүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын
ажиллагааг өргөн цар хүрээтэй хөгжүүлэх, иргэд солилцоог өргөжүүлэх асуудлыг
хэлэлцэж холбогдох баримт бичиг байгуулахаар болжээ.

Мөн хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд
хамтран ажиллах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа
илэрхийлнэ. Айлчлалын үеэр Монгол, Солонгосын  бизнес уулзалт болно. Дашрамд сануулахад, хоёр орон 1991
онд дипломат харилцаа тогтоож байсан
түүхтэй. Энэ үеэс
Монгол Улсын Ерөнхийлөгч 1991, 2001, 2007 онд БНСУ-д,
БНСУ-ын Ерөнхийлөгч 1999, 2006 онд Монгол Улсад тус тус айлчилсан
байна
.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж