Бөхчүүдэд хариуцлага тооцох эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Бөхчүүдэд хариуцлага тооцох эсэхийг шийднэ

Бөхчүүдэд хариуцлага тооцох эсэхийг шийднэ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчид өнгөрсөн наадмын дараагаас Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай журам гаргасан.

Наадмаас наадмын хооронд болох заалны барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцох барилдааны хувийг насны байдлаар тогтоож, жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй зэргээр босго, болзол тогтоосон шинэ журмыг 2017 оны есдүгээр сарын 30-наас мөрдөж эхэлсэн юм. 

Нийт барилдааныг хугацааны хувьд есдүгээр сараас цагаан сар хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэсэн хоёр үечлэлд хуваан, бөхчүүдэд урамшуулал олгох, хариуцлага тооцохын аль алийг зохицуулахаар заасан Оролцооны журмын дүнг МҮБХ өнөөдөр олон нийтэд танилцуулах аж.

Энэ удаа есдүгээр сараас цагаан сар хүртэлх хугацаанд бөхчүүдийн заал, танхимын барилдаанд хэрхэн оролцсоныг нэгтгэсэн үзүүлэлт байх бөгөөд шаардлага хангаагүй бөхчүүдийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй байх хүртэл зохицуулалттай юм.

БӨХЧҮҮДЭД ТАВЬСАН ШААРДЛАГА

Наадмаас наадмын хооронд болох заалны барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцох барилдааны хувийг дараах байдлаар тогтоосон.

35-аас дээш настай бөхчүүд барилдаанд тааллаараа оролцон барилдана.

30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувьд буюу 10 барилдаанд барилдана.

29 ба түүнээс дооших насны бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 70 хувьд буюу 14 барилдаанд барилдана.

Харин Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй гэж заасан.

ЖУРМЫН ДАГУУ ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

Жил бүрийн 9-11-р сар дуусталх барилдаанд тогтоосон хувьд хүрч барилдаагүй бөхчүүдийг нэр заан олон нийтэд мэдээлнэ. Мэдээллийн мөрөөр олон нийтийн зүгээс шүүмжлэл өрнүүлэн, шаардлага тавьсан тохиолдолд уг шаардлагыг бөхчүүд биелүүлэх үүрэг хүлээнэ.

Жил бүрийн 9-11-р сард заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 11 дүгээр сараас цагаан сар хүртэлх барилдаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. Энэ шаардлагыг биелүүлээгүй бөхийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй.

Цагаан сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 4-7-р сар хүртэлх хугацаанд дутуугаа нөхөн барилдах тоо заан өгч барилдуулна.

Барилдааны жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр барилдвал зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй.

Барилдааныхаа үечлэл бүрд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй, дараагийн үедээ дутуугаа нөхөн барилдаагүй бөхчүүдийн цалинг олгохгүй байх саналыг харьяа байгууллага, эвээн тэтгэгч байгууллагуудад тавьж, хамтран хариуцлага тооцож ажиллана гэхчлэн журамлажээ.

Дор эл журам хэрэгжиж эхэлснээс хойшхи эхний хоёр сарын хугацаанд улсын алдар цолтой бөхчүүдийн барилдаанд оролцсон байдлыг харуулав. Өнөөдөр энэ бүртгэлийн үргэлжлэлийг МҮБХ танилцуулж, цагаан сарын барилдаанд оролцох боломжгүй болсон бөх байгаа эсэхийг тайлбарлана.

БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНЫ ИРЦ
 

-2017 оны 9-11-р сарын хугацаан дахь оролцооны ирц дараах байдалтай байжээ-
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж