УИХ-ын дэд дарга Я.Санжмятав малчидтай уулзалт хийв | News.MN

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав малчидтай уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав малчидтай уулзалт хийв

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав малчидтай уулзалт хийв

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Түдэвтэй, Асгат, Баян-Хайрхан суманд ажиллаж, иргэд малчидтай өвөлжилт цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ. Нийт орон нутгаар өвөлжилт хүндхэн байна. Завхан аймаг нийт 24 сумтай, 14 суманд өвөлжилт хүндхэн байгаа аж.  Хэдийгээр гантай зун болж өнгөрсөн ч аймаг орон нутгийн зүгээс зүгээр суугаагүй, сум багийн малчны хотонд өвс тэжээл базаах ажлыг идэвхтэй өрнүүлсэн байна. Тийм ч учраас хамтын хүчээр хавартай золгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа удирдлагууд нь иргэддээ дуулган  сэтгэлийн дэм өгөв. Байгалийн зуд ч яахав, үүнээс илүүтэй төрийн зуд ард түмний толгой дээр дагтаршаад илүү их аюултай болсон талаар завханчууд бухимдлаа илэрхийллээ. Иргэдэд хүрэхгүй байгаа хуулиа төр эргэн харж үзэх шаардлага амьдралд тулгарч буйг уулзалтад оролцогч иргэд болоод тэтгэвэрийн насныхан учирлаж байна. Мөн өндөр настны асаргааны тэтгэмж олгохтой холбоотой,т өрийн үйлчилгээ түүнийг хэрэгжүүлэх дүрэм журам яг хэрэгцээтэй иргэддээ хүрэхгүй байгааг шүүмжлэв. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний хүртээмж өнөөдөр ихэнх иргэдийн амьдралд асуудал дагуулж буйг ч тэд шүүмжилж байна. Энэ мэт буруу, алдаатай төр засгийн шийдвэрүүдийг шүүмжилсний зэрэгцээ сум орноо хөгжүүлэх саналуудыг ч мөн олноор тавилаа. Тухайлбал, Түдэвтэй суманд мал тэжээлийн бааз байгуулж иргэдийг ажлын байраар амь амжиргааг нь дэмжих,Асгат сумыг газар тариалангийн бүс нутаг болгон хөгжүүлэх гэх зэргээр шинэ бүтээлч саналуудыг завханчууд ярьж хэлэлцүүлж байна.Зөвхөн Завхан гэлтгүй улсын хэмжээнд яригддаг нэг асуудал бол цэцэрлэгийн хүртээмжийн тухай асуудал байдаг. Асгат сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 216 хүүхэд байдгаас тал хүрэхгүй хувь нь буюу 96 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол авч байна.Иймд тус суманд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага бодитоор үүсчихээд байгааг иргэд УИХ-ын дэд даргад дуулгалаа.Завханы иргэдтэй хийх энэхүү уулзалт Баянтэс, Тэс сумдад үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нутгийн хүү: 2018-02-05 66.181.160.60

Зарим нэгэн тэнэг малнууд байх юмаа. яагаад бүх юмыг хар бараан талаас нь харж байдаг байнаа. Манж ч гэх шиг. би аль нэг энэ тэр гэж явдаггүй хүн лдээ. энэ хүнийг сайлах муулахыг би мэдэхгүй гэхдээ. ер нь хүн гэдэг амьтан чинь бусдын алдаатай талыг биш хийж бүтээсэн зүйлсийг нь харж эрүүлээр сэтгэж сурмаар байгаа юмшдээ. ЗАРИМ НЭГЭН НУТГИЙН НЭР БААСТСАН ХАР МАЛМУУД ДАН БУСДААС ӨӨ ХАЙЖ ӨӨРӨӨ ЭРЭМДЭГ ЦАРАЙЛЖ АМЬДРАХАА Л БОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙГААНШДЭЭ

Avatar

Зочин 2018-02-05 202.179.24.132

Энэ хүн Завханд сүүлийн олон жил ноёрхлоо тогтоосон ч үнэндээ Завханыг хөгжүүлэх, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх юу ч хийгээгүй. Ганц жишээ хэлэхэд аль эрт барьчих байсан УБ-аас Улиастай хүртэлх хатуу хучилттай замны мөнгийг Гарамгайбаатартай хамтран Дорнодруу зувчуулж, харин нөгөө Завханыхан хялайдаг болсон муу нэрт МАН-ын засаг хөрөнгийг дахин шийдэж одоо нэг замтай болж байна. Энэ хүнд элдэв шоу бол өчнөөн. Мөр алгадаж барьж аваад үнсчих нь халгүй манж зан бол түүний амжилтын эх үүсвэр юм. Одоо Завханчууд энэ манжаас салах цаг болсон шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж