Ньюс хөтөч: ОУВС-ийн хэлэлцээрийн үр дүнг мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.06-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: ОУВС-ийн хэлэлцээрийн үр дүнг мэдээлнэ

Ньюс хөтөч: ОУВС-ийн хэлэлцээрийн үр дүнг мэдээлнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө үүлшиж, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1931.02.06 Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх хууль батлагдав. Энэ хуулиар хошууны зохион байгуулалтыг устгаж, 5 аймаг, 72 хошуу, 525 сум байсныг газар нутаг, хүн амын талаар харьцуулан ерөнхийд нь тэгшитгэж, 12 аймаг, 324 сум болгожээ. Ингэхдээ баруун хязгаарын үндэсний цөөнхийн онцлог байдлыг харгалзаж, Казах, Урайнхайд хошууны зохион байгуулалтыг хэвээр нь үлдээжээ. Архангай, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Тариалан /Сэлэнгэ/, Төв, Ховд, Увс, Хэнтий, Дорнод гэсэн 12 аймаг байгуулагджээ.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа" зөвлөгөөн Чингэлтэй дүүргийн 5-р хороо Гэсэр сүмийн зүүн талд байрлах "М плаза" төвийн 2 давхарт байрлах Holiday Inn төвд болно.

10.00

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ‘Ил тод, хариуцлагатай уул уурхай’ хэвлэлийн бага хуралтай. Хурал яамны Хурлын танхимд болно.
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн компаниудын үзэсгэлэнд оролцож, зөвлөлийн төлөөлөлтэй уулзана.

11.00

  • “ОУВС-ийн хэлэлцээрийн үр дүн” сэдвээр Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар Сангийн яамны "Түшээ" танхимд мэдээлэл хийнэ.
  • “Хараагүй болон харааны бэрхшээлтэй сурагчдын 1-3 дугаар ангийн сурах бичиг, үлгэрийн номыг брайль-кирилл хослуулан хэвлэх” төслийн албан ёсны нээлтийн ажиллагаа Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байранд болно.
  • Олон улсын “Аюулгүй интернэт”-ийн өдөр. Энэ өдрийг манай улс “Бүтээе, нэгдье, харилцан хүндлье”, Эерэг интернет Танаас эхэлнэ уриатай тэмдэглэж байна. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод сэдвийн хүрээнд холбогдох мэдээлэл танилцуулах хэвлэлийн бага хуралтай. Өнгөрсөн 2017 онд 2100 хүүхэд сэтгэцийн донтолт оноштойгоор СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байжээ.

11.30

  • "Сүүний салбарын шинэчлэл-Тогтвортой бэлтгэн нийлүүлэлт" чуулга уулзалтыг зохион байгуулахтай холбогдуулан сүүний ферм, боловсруулах үйлдвэр, мэргэжлийн холбоод хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргахад тулгамдаж байгаа асуудлыг бодитоор үнэлэн, сүүний салбарт шинэчлэл хийхэд төрийн бодлого, зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх гарцын талаар хөндөнө.

15.00

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг анх удаа өвдөгний үений хагалгаа (Артроскопия)-гаа хийнэ. Уг хагалгааг ГССҮТ-тэй хамтын ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн захирал, гэмтэл согог заслын их эмч Т.Мөнхсайханы (Монголд анх удаа энэхүү хагалгааг хийж байсан) удирдлаган дор хамтран хийхээр болжээ.

ТӨРИЙН ОРДОНД

10.00

  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд болно.
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд хуралдана.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

3. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

  • “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсох.

4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;
  • Байнгын хорооны тогтоолын төсөл.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж