УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэж, Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Асуулгыг энэ сарын 2-нд тавьсан байна.
Тэрбээр асуулгадаа “Жаст” группийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж 109 сая ам.долларын зээл авсан байдаг. Энэ асуудалтай холбоотой маргаан Арбитрын шүүхээр шийдэгдсэн байна.
Иймээс “Жаст” группийн “Стандарт” банкинд төлөх 109 сая ам.долларын төлбөртэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсье” гэжээ.
Г.ХОРОЛ