Түлшний үнэ буурсан ч үйлчилгээний хөлсөө өсгөлөө

Хуучирсан мэдээ: 2011.08.14-нд нийтлэгдсэн

Түлшний үнэ буурсан ч үйлчилгээний хөлсөө өсгөлөө

Нефтийн
бүтээгдэхүүний хэрэгцээ нь ОХУ-аас шууд хамаарч буй Монгол Улсын хувьд ирэх
есдүгээр сарыг хүндхэн нөхцөлд угтаж мэдэхээр байна. Хэдийгээр өнгөрсөн тав,
зургадугаар сард нүүрлэсэн шиг шатахууны хомсдол дахин ирэхгүй гэх албаны
хүмүүсийн амлалт байгаа ч, үнэ ханш энэ сарынх шиг хэмжээнд мөрдөгдөж чадах уу
гэдэгт нефть импортлогчид болоод холбогдох яамныхан тодорхой хариулт өгч
чадахгүй байгаа юм. Юутай ч нефть импортлогчдын хувьд ирэх сард ОХУ-аас авах
бензин, шатахууны үнэ одоогоор тодорхой болоогүй. Энэ сарын сүүлээр хана нь
харагдана” гэсэн хариулт өгч байна. Харин бензин, шатахууны үнийн өсөлт,
хомсдолоор далимдуулж үйлчилгээний хөлсөө тогтмол нэмэгдүүлж ирсэн микро
автобусныхны хувьд үнээ дахин нэмлээ. Уг нь өнгөрсөн долоо хоногт дизель
түлшний үнэ 100 төгрөгөөр буурсан ч 100 айлаас- Зүүн салааны чиглэл рүү явж буй
микро автобуснууд 20.00 цаг болуут Эх нялхасын буудлаас Зүүн салаа руу зорчих
бүрийдээ иргэдээс 600 төгрөг хураах болов. Хөдөөний оюутны ирэх үед 700 төгрөг
болгож нэмсэн ч сууж л таарна хэмээн жолооч, кондукторууд ам бардам ярих. Уг нь
үнэ ханшид хяналт тавьж, бодитой эсэхийг нягтлах ёстой Шударга бус өрсөлдөөнийг
хянан зохицуулах газрынхан албан тасалгаанаасаа гарч, амьдрал дээр шалгалт
хийж, Монгол Улсын хууль дүрмийг мөрдүүлдэгсэн бол дуртай үнээ хэлж, дур
зоргоороо аашилдаг нь  авир нь
дарагдмаарсан.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж