Монголын шилдэг аж ахуй нэгжүүд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Монголын шилдэг аж ахуй нэгжүүд шалгарлаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим  2009 оны Монголын шилдэг 100 аж ахуй нэгж, Топ-5 банкийг шалгаруулснаа  өчигдөр  зарлалаа.
Шилдэг 100 аж ахуй нэгжийг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, МСS, Бодь группууд тэргүүлсэн бол 2009 оны  шилдэг банкаар Голомт банк шалгарлаа.
Өнгөрөгч онд Голомт  банкны актив 45 хувиар өсч 1 их наяд төгрөг давсан бөгөөд 2009 оны  татварын дараах ашиг нь 2008 оны 12.2 тэрбум төгрөгийн татварын дараах ашгаас 8 хувиар өсч 13.2 тэрбум төгрөг (9.1 сая ам. доллар)-т хүрсэн байна.
2009  онд 4,5 тэрбум  төгрөгийг улсын татварт төлж,  нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн  тус банк өнөөдөр Монгол улсын картын төлбөр тооцоо, олон улсын төлбөр тооцооны тус тус 60 хувь, олон улсын худалдааны санхүүжилтийн 50 хувь, гадаад валютын гүйлгээний 40 хувийг дангаар гүйцэтгэж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж