АН-ын бүлэг пүрэв гаригт хуралдана

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг пүрэв гаригт хуралдана

АН-ын бүлэг пүрэв гаригт хуралдана

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг. Гэвч өнөөдөр намын бүлгүүд хуралдсангүй. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ирэх пүрэв гариг буюу хоёрдугаар сарын 8-нд хуралдахаар болж, өнөөдрийн хуралдаанаа хойшлуулсан байна.

Харин МАН-ын бүлэг хэзээ хуралдах вэ гэдэг тодорхойгүй байна.

УИХ-ын даргын зөвлөл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж, намрын чуулганыг энэ сарын 9-нд буюу баасан гаригт хаахаар шийдвэрлэсэн. Тиймээс намрын чуулганыг дүгнэх хийгээд энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх шаардлага бий.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж