35 компанийн 404,524 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

35 компанийн 404,524 хувьцаа арилжжээ

35 компанийн 404,524 хувьцаа арилжжээ

2018 оны 1 дугаар сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 35 хувьцаат компанийн 404,524 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Сонсголон Бармат’ (SSG+15.00%) болон ‘Увс Чацаргана’ (CHR+14.84%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Ган Хийц’ (GHC-7.69%) болон ‘Шивээ Овоо’ (SHV-7.61%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг үнэт цаас 312.0 мянган төгрөгөөр арилжаалагдлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 144 ширхэг үнэт цаас 14.4 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,182.36 нэгж болж 0.2 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,5 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж