Мессежээр танилцсан залуусаа дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Мессежээр танилцсан залуусаа дээрэмджээ

Мессежээр танилцсан залуусаа дээрэмджээ

Өнгөрсөн сард мессежээр танилцсан залуусаа бусдаар дээрэмдүүлсэн гэх хоёр эмэгтэйг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Тодруулбал, фэйсбүүк, зарын сайт, гудамж талбайд байрлуулсан танилцах зарын цаана иргэдийг эд хөрөнгө, эрүүл мэндээр хохироосон гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдсэн аж.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр /2018.01.31/-ний өдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 20 орчим насны хоёр эмэгтэй мессежээр танилцсан  залуустай уушийн газарт хамт суужээ. Энэ үед гурван залуу орж ирээд өнөөх залуусыг бүлэглэн зодож гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. 

Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн 18-30 насны охид бүсгүйчүүд үйлдэж байгаа гэдгийг албаныхан анхаарууллаа. Тэд ихэвчлэн танилцах зараар дамжуулан уулзахдаа ардаасаа хэсэг бүлэг залуусыг дагуулан эд зүйлсийг дээрэмддэг байна. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдэд амар хялбар аргаар мөнгө олох зорилготой этгээдүүдээс сэрэмжлэхийг санууллаа. 

 

Э.тамир 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж