Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян амжилттай хэрэгжиж буй. Тэгвэл 2018 оны 02 дугаар сарын 02- ны өдөр дүүргийн Соёлын ордонд “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах , ангилан ялгах үйл ажиллагааны олон нийтийн сонсгол зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд төрийн захиргааны байгууллагын төлөөлөгч, ажиглагч, мэргэжлийн төрийн бус байгууллага, дүүргийн 1, 2, 3, 11, 15-р хорооны оршин суугчдын төлөөлөл, СӨХ-ийн гишүүд болон сургууль, цэцэрлэгийн ажилтнууд гэх мэт 80 гаруй хүн оролцсон бөгөөд бүрэлдэхүүнд УБ хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтэс /ТХХУХ/-н дарга Г.Ууганбаяр, ХУД-ийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Захирагчийн ажлын албаны ТХХУХ-ийн ахлах мэргэжилтэн С.Аригуун, ХУД-ийн ЗДТГ-ын ТНААХ-н дарга Ц.Бат-Эрдэнэ, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн /ЭМНБХ/ -гийн тэргүүн А.Нямдорж, ХУД-ийн 1, 2, 3, 11, 15-р хорооны оршин суугчдын төлөөлөл, СӨХ-ийн гишүүд, сургууль, цэцэрлэгийн ажилтнууд оролцлоо.
Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах аяны хүрээнд хийгдсэн ажлууд, хог хаягдлыг хэрхэн эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах талаар болон цаашид хийгдэхээр төлөвлөгдөж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, оршин суугч ,иргэд, СӨХ-н гишүүдээс саналт хүсэлтийг хүлээн авч, тухай бүрт нь холбогдох албан тушаалтнуудад сонирхсон асуултанд хариулт өглөө.
Хороодын оршин суугчдын зүгээс хог ангилан ялгах ажлыг бүрэн дэмжиж иргэд, олон нийтийн оролцоо, хандлага, эрмэлзэл тун чухал гэдгийг дурьдаж, аяны хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ХУД-ийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй ажлууд дээр санал хүсэлтээ илэрхийллээ.
Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу сонсголын дэлгэрэнгүй тэмдэглэлийг албаны мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэнэ гэдгийг зохион байгуулагч нарын зүгээс уламжиллаа.
Эх сурвалж: ХУД