Эрүүл мэндийн сайд Австралид айлчлав

Хуучирсан мэдээ: 2011.08.14-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд Австралид айлчлав

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэ сарын
4-15-ны хооронд Австрали улсад зохиогдож байгаа сургалтад оролцжээ. Австрали
улсын Куинсланд мужийн Брисбан болон Гладстон хотод “Нийгмийн салбарын хөгжлийн
төлөөх Монгол улсын уул уурхайн салбар ба төр хувийн хэвшлийн түншлэл
хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдах эрчимтэй сургалт болон
танилцах аялалд Монгол улсаас С.Ламбаа сайдаар ахлуулсан баг ажилласан
байна.  Австрали дахь энэхүү сургалт,
аялалын үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танилцах аялал болон эрчимтэй
сургалтыг нээж Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх
үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулга хийжээ. Монгол улсад хөгжиж
буй уул уурхайн салбарын нөлөөллийн бүс нутгийн хүн амын эрүүл мэндийн болон
нийгмийн асуудлыг хамтрагч талуудтай харилцан шийдвэрлэх талаар  ярилцлагад оролцож, Австрали улсын уул
уурхайн бүс нутаг дахь нийгмийн асуудлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд
шийдвэрлэж буй туршлагаас судалж, өөрийн орны нөхцөл байдалд тохирсон арга зүй,
хамрах хүрээг хамтран тодорхойлох, төр болон уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй
компаниуд хооронд байгуулах гэрээнд эрүүл мэндийн болон нийгмийн асуудлыг
хэрхэн тусгах талаар санал солилцсон байна. Монгол улсад хөгжиж буй уул уурхайн
салбарын нөлөөллийн бүс нутаг дахь хүн амын эрүүл мэнд болон нийгмийн  талаар авах арга хэмжээний стратеги төлөвлөгөө
боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах
нь зорилготой
ажээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж