Нөхөрсөг тоглолтод хоёр Солонгосын хамтарсан баг хожигдов

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Нөхөрсөг тоглолтод хоёр Солонгосын хамтарсан баг хожигдов

Нөхөрсөг тоглолтод хоёр Солонгосын хамтарсан баг хожигдов

Өвлийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд Өмнөд болон Хойд Солонгосын хоккейчид нэг баг болон оролцож байгаа. Тэгвэл өчигдөр Солонгос болон Шведийн багуудын хооронд нөхөрсөг тоглолт Инчон хотод болж, тоглолт 3:1 онооны харьцаагаар талбайн эзэд хожигдов. 

Хоёр солонгосын хоккейчид нэгдсэн анхны энэхүү тоглолт багагүй эсэргүүцэлтэй тулгарсан ч тэд олимпийн наадмын өмнөх эхний сорилтыг давжээ. 

Тоглолтын өмнө Швед улсын төрийн дуулал эгшиглэсэн бол Өмнөд болон Хойд Солонгос улсын алийнх ч төрийн дуулал эгшиглээгүй бөгөөд “Ариран” дууг тавьсан байна. 

Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хоккейн төрөл хоёрдугаар сарын 10-ны өдөр эхлэх бөгөөд хоёрдугаар сарын 22-д өндөрлөнө.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж