“Б.Наранхүү, Ц.Нямдорж нарыг эгүүлэн татахаар тууштай ажиллана”

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

“Б.Наранхүү, Ц.Нямдорж нарыг эгүүлэн татахаар тууштай ажиллана”

“Б.Наранхүү, Ц.Нямдорж нарыг эгүүлэн татахаар тууштай ажиллана”

УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан болон У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан талаар өнөөдөр /2018.02.05 / хуульчид мэдээлэл хийлээ.


“Сүүлийн үед манай хуульчид Үндсэн хуулийн цэцэд чамгүй олон асуудлаар хандсан. Миний бие Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан асуудлаар, хуульч Б.Жавхлант Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг магадлуулах, Д.Миеэгомбо УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар тус тус хандсан. Бүгд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Бид Монгол Улсад хууль тогтоомж гэж байгаа бол хуулийн дагуу асуудлаа шийдээд яв гэсэн итгэлээр хүсэлтүүдээ гаргасан. Гэтэл харамсалтай нь бидний хүсэлтүүдийг төдийлөн авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Бидний хүсэлт ямар хүн дээр хуваарьлагдсан нь хүртэл тодорхойгүй байна” гэдгийг хуульч О.Алтангэрэл хэллээ.

Харин хуульч Д.Миеэгомбо УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар ярихдаа “Ард түмэн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн хүлээсэн үүргийнхээ дагуу ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн, чуулган болон байнгын хорооны хуралдаанд тэдний дуу хоолой болон оролцох ёстой. Эдгээр хуралдаануудад суухгүй байгаа нь УИХ-ын гишүүний үүрэг, ард түмний эрх ашгийг зөрчиж байна гэж үзэн цэцэд хандсан. Гэвч Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх боломжгүй гэж үзсэн байгаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан нь Б.Наранхүүтэй хувийн харилцаатай байж болзошгүй. Тиймээс бид цэцийн гишүүнийг солих шаардлага тавьсан ч хүлээж аваагүй. Ер нь Цэцээс бидэнд мэдээлэл өгөх асуудал дээр ихээхэн хойрго хандаж байна” гэв.

Мөн энэ үеэр хуульч Б.Жавхлант Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар ярьсан юм. Тэрбээр “Ц.Нямдорж сайд өөрөө түрээсийн байранд амьдардаг, байрны эзнийг нь таньдаг учраас ашиглалтын зардал төлөөд амьдардаг гэж хэлсэн.  УИХ-ын гишүүн хууль дээдлэх үндсэн зарчмыг баримталж үйл ажиллагаагаа явуулах ёстой. УИХ-ын гишүүн хуульд зааснаас бусад төсөв, цалин, хангамжийг эдэлж болохгүй.  Энэ асуудалд Үндсэн хуулийн зөрчлийн шинж харагдаж байгаа учраас Үндсэн хуулийн цэц хянаж авч үзэх боломжтой’ гэлээ. 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж