Монголын уулчид Өмнөд Америкийн ноён оргилыг эзэллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Монголын уулчид Өмнөд Америкийн ноён оргилыг эзэллээ

Монголын уулчид Өмнөд Америкийн ноён оргилыг эзэллээ

Уулчин Г.Өсөхбаяр, уулчин Н.Батсайхан, Д.Сэргэлэн,Б. Онон, Л.Бүрэнтөгс нарын таван уулчин нэгдүгээр сарын 18-нд Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуаг зорин хөдөлсөн юм. Уулчид зорилгоо биелүүлж, хоёрдугаар сарын 1-ний өдөр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад амжилттай авирчээ.

Аргентины нутаг, Андийн нурууны ноён оргил Аконкагуа уул нь далайн төвшнөөс дээш 6962 метрийн өндөрт оршдог.

Г.Өсөхбаярбын хувьд өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 10-нд энэхүү оргилд авирч, К2 ууланд /8611 метр/ авирах бэлтгэлээ хийж байсан юм. Энэ жил ч ялгаагүй Андийн нуруунд хийсэн авираль энэ дахин зорих  “Алуурчин уул” К2-ын үндсэн бэлтгэл болж байгаа аж.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж