MNBA Үндэсний лигийн шийдвэрлэх тоглолтууд болж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

MNBA Үндэсний лигийн шийдвэрлэх тоглолтууд болж байна

MNBA Үндэсний лигийн шийдвэрлэх тоглолтууд болж байна

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос(MNBA) зохион байгуулдаг Үндэсний лигийн бүсийн аваргын төлөөх цуврал тоглолтууд өнгөрөгч бямба гаригаас эхэллээ.

Зүүн болон баруун бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй багууд түрүүлж дөрөв хожсон нь шигшээд өрсөлдөх эрхийг авна.

Зүүн бүсийн аваргын төлөө “Сүхбаатар Альянс Тех” болон “Ховд шонхрууд” багууд үлдсэн. Хоёр багийн эхний тоглолт болоход “Ховд шонхрууд” өрсөлдөгчөө 102-86 онооны харьцаагаа хожиж, цувралыг 1:0-оор тэргүүлж эхэллээ. 

Баруун бүсийн аваргын төлөө үлдсэн “Архангай Алтан Дорнодын дайчид”, “Төв аймаг” багуудын цувралын эхний тоглолт мөн өнгөрч бямба гаригт боллоо. Энэ тоглолтод Архангайн залуус өрсөлдөгчөө 125-94 онооны харьцаагаар хожжээ.

Цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр 18.00, 20.00 цагуудаас Монголын Үйлдвэрчний соёлын төв ордны спорт зааланд болно.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж