Шүүгчид С.Энхсүхийг багтаа авахын тулд юу амлав?

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Шүүгчид С.Энхсүхийг багтаа авахын тулд юу амлав?

Шүүгчид С.Энхсүхийг багтаа авахын тулд юу амлав?

‘The Voice of Mongolia’ шоу нэвтрүүлэг цацагдаж эхэлсэн цагаасаа хойш үзэгчдийг Ням гариг болгон телевизийнхээ өмнө уягдахад хүргэсэн. Энэхүү шоу нь оролцогчийг нь харахгүйгээр зөвхөн хоолойг нь сонсож сонгодог гэдгээрээ бусад шоунаас ихээхэн онцлогтой. Учир нь энд царай төрхийг нь харж биш авьяасыг нь хардгаараа ямар ч арын хаалгагүй гэдгийг илтгэх аж. ‘Voice’ шоунд олны танил, онцгой мэргэн хэн ч байсан оролцож болох бөгөөд өчигдрийн дугаарт  ‘Киви’ хамтлагийн экс гишүүн С.Энхзолын дүү С.Энхсүх  оролцлоо. Тэрбээр одоо 28 настай бөгөөд 13 настайдаа ангийнхаа хоёр хүүхэдтэй нийлэн амьд  хөгжмийн “Цахилгаан хөрөө” гэх хамтлагтай байсан гэнэ. Хамтлаг нь найман жилийн дараа тарж, хамтлагийн гишүүд өөрсдийн амьдралаа хөөжээ. Тэрбээр 2010 онд “Universe best song” тэмцээнд орж байжээ. Тэр цагаас хойш С.Энхсүх долоон жил тайзнаа гараагүй гэнэ. Ийнхүү өөрийнхөө хүсэл мөрөөдлөө  биелүүлэхийн тулд тус шоуг  зорин иржээ. Тэрбээр “Seal” хамтлагийн kiss from а rose дууг тун ч чадварлаг дуулж дөрвөн шүүгчийг бүгдийг нь эргүүлсэн юм.

 Шүүгчид С.Энхсүхийг  өөрсдийн багтаа авахын тулд юу гэж  амлав?

Шүүгч Д.Отгонбаяр “Амьд хөгжмийн хамтлагийн дуучид мэдрэмж өндөртэй байдаг. Чамд байгаа тэрхүү мэдрэмжийг би  дэндүү хөгжүүлж өгч чадна. Би чамайг 100 хувь өөрөөсөө дасгалжуулна” гэв.

Шүүгч Д.БолдЧи маш гоё хүчтэй эршүүд хоолойтой юм байна. Хэрэв  чи манай багт орох юм бол чи бид хоёрт зөвлөөд  явах манай хамаатны “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун буюу Баачка маань байна. Магадгүй би Баачкаг уриад чамд  зөвлөгөө өгүүлж болно. Би өөрөө чамд 100 хувь тусалж чадахгүй ч гэсэн чамд 200 хувь тусалж чадахаар өөрийн багаа бүрдүүлж чадна гэдгээ амлая” гэв

Шүүгч Д.Уламбаяр “Чи намайг гижигдэж догдлуулж чадлаа. Би бол чиний фен болох юм байна.Чамд маш олон нөөц бололцоо байна” гэв

Шүүгч С.Ононбат “Чиний  дууны сонголт бол супер байлаа.  Чи манай On”n off  продакшныг мэднэ. Хэзээнээс эхлээд өдийг хүртэл юу хийж бүтээсэн билээ. Миний ард асаалтай  зөндөө олон танк байна. Манай баг хамт олон чам шиг авьяаслаг залуучуудаар багаа бүрдүүлэхийг хүсэж байна. Тийм учраас сонголт чинийх” гэв.

Харин С.Энхсүх “Угаасаа  би  нэг хүнийг эргэж хараасай гэж хүссэн. Тэр хүн маань ч эргэж харсан” хэмээгээд шүүгч С.Ононбатыг сонгосон юм. Харин бусад шүүгчид С.Ононбатад хандаж хүүхэд баллав хэмээн хошигноод амжсан шүү. Ийнхүү шүүгч С.Ононбатын баг нэг хүчтэй өрсөлдөгчөөр багаа нэмлээ.

                 Э.Энхсүхийн “Seal” хамтлагийн kiss from а rose дууг өөрийн өвөрмөц хэв маягаар дуулсныг сонсоорой.

Э.Бурам

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж