Галт тэрэг мөргөлдсөнөөс хоёр хүн амиа алдаж, 116 хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Галт тэрэг мөргөлдсөнөөс хоёр хүн амиа алдаж, 116 хүн гэмтжээ

Галт тэрэг мөргөлдсөнөөс хоёр хүн амиа алдаж, 116 хүн гэмтжээ

АНУ-ын Өмнөд Каролина мужид хот хоорондын зорчигч тээврийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас хоёр хүн амиа алдаж, 116 хүн гэмтэж бэртжээ.

АНУ-ын хотууд болон Канадын гурван хотын хооронд зорчдог Амтрак галт тэрэг маршрутын дагуу зорчиж явсан боловч паралель  замаар явж байсан ачааны галт тэрэгний замыг санамсаргүй өөрчилснөөс болж осол гарчээ.

Ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Гэмтэж бэртсэн 116 зорчигчоос хүндэвтэр бэртэлтэй 70 гаруй хүнийг эмнэлэгт хүргэжээ.

Ослын улмаас амиа алдсан хоёр хүн галт тэрэгний инженер, машинист хоёр байжээ.  Галт тэрэгний удирдлагын систем болон GPS ажилласан бол ийм осол гарахгүй байсан гэж шинжээчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж