Аравт, түмтийн системээр ажиллаж хямралаас гаръя гэв

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Аравт, түмтийн системээр ажиллаж хямралаас гаръя гэв

Аравт, түмтийн системээр ажиллаж хямралаас гаръя гэв

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос  өнөөдөр /2018.02.05/ улс орон даяар эдийн засгийн хямралын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

‘Эдийн засаг хямарч байгаагийн нэг шалтгаан нь иргэдийн хэмнэлтгүй, санхүүгийн сахилга батгүй, хэт үрэлгэн байдал гэж бид үзэж байна. Тиймээс хямралаас гарахын тулд Монгол Улсын иргэн бүр хуримтлалыг бий болгох хэрэгтэй. Манай холбооноос улс орон даяар эдийн засгийн хямралын эсрэг аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд нэг жилийн дараа Үндэсний хуримтлалын банкийг бий болгох зорилтыг тавьсан” гэдгийг тус холбооны тэргүүн О.Заяа ярилаа.

Мөн тэрбээр “Эдийн засгийн хямралаас гаргах, ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хүү багатай, урт хугацаатай эргэлтийн хөрөнгөөр тогтвортой хангаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх үр дүнтэй арга юм” гэв. Тэд ард түмэн аравт, зуут, мянгат, түмтийн системээр ажиллаж бий болгосон хуримтлалаа банктай байгуулсан гэрээний дагуу дансанд хуримтлалын фонд төвлөрүүлнэ. Ингэснээр Үндэсний хуримтлалын банкны хөрөнгө оруулагчид болцгоож, хуримтлалын мөнгөнд 2019 оны хоёрдугаар сарын 4 хүртэл ямар ч зарцуулалт хийгдэхгүй байх аргыг танилцууллаа. Мөн уг хуримтлалын хяналтыг цахим программын дагуу ил тод, нээлттэй байлгаж, хянана гэлээ.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж