Удахгүй тохиох сар шинийн баярын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай дүүргийн Засаг даргын захирамж гарлаа.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэн баярын өдрүүдэд ажиллах ажил үүрэг, цагийн хуваарийг гаргалаа.
Дүүргийн хэлтэс, нэгжүүд хороод тухайн өдрүүдэд тус тусын ажлын байранд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, Гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, томилгоот аж ахуйн нэгж байгууллага, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтсүүд, ОСНААУГ-ын харьяа ХҮТ-5, ХҮТ-8, “Улаанбаатар цахилгаан түгээх” сүлжээ ХК-ний харьяа Зүүн түгээх төв, Аврах, гал унтраах 34-р анги байнгын бэлэн байдалд ажиллана.
Эх сурвалж: СБД