“Монгол минь”, чөдөргүй морь минь

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

“Монгол минь”, чөдөргүй морь минь

“Монгол минь”, чөдөргүй морь минь

Нэргүйгээ бид хааяадаа “Чөдөргүй” морь гэж хочилно. Хоч юу байхав, анхны номных нь нэр л дээ.

Манай анги гэж тэр чигтээ шүлгээр “өвчилсөн” хэдэн залуус.  Сав хийвэл шүлгээ бичээд, дурлаад л. Шүлэг огт бичдэггүй мань мэт нь хүртэл шүлэгч болчихсон тууж явах жишээний. Голдуу хөвгүүд, тэдний зарим нь биднээс насаар арай ах болохоор манай ангийнхан бие, биедээ дотно гэж жигтэйхэн.

Ангийнхаа найрагчдын анхны сонсогчид нь бид. Шүлгийг нь шүүмжилнэ, магтана, цээжилнэ. Олон, олон хайрын шүлгийн онгод нь охид бид нь байлаа гэж.

Г.Нэргүйгийн маань  олон сайхан шүлэг бий.

Дүү минь, чи минь гэдэг

Дүрлийсэн алаг нүдээр намайг ширтдэг

Үргэлж тэр инээмсэглэж явдаг

Үлэмжийн гоо сайхан нь түүндээ зохьдог гэдэг ч юм уу

Бүсгүй хүн гэдэг бүлээн нулимс

Бүтэн хайр хүссэн өр нулимс

Амиа хувааж, амь төрүүлсэн ертөнцийн үргэлжлэл

Алагхан үрдээ ая оруулсан ерөөлийн тасархай гэж тасархай, тасархай шүлгүүдтэй найз минь өнгөрсөн Баасан гаригт өлгийдөж авсан тав дахь шинэ номынхоо нээлтийг хийсэн. “Монгол  минь” гэх хурандаа Г.Нэргүйгийн номын нээлтэд Ардын уран зохиолч дөрөв, гавъяатууд, хурандаа, болор цомын эзэд  ирж оролцон үгийн ерөөл өргөсөн юм.

Г.Нэргүй бол хос морьтой найрагч гэдгийг үгийн ерөөл өргөсөн буурлууд онцолсон нь учиртай.  Ц.Цэдэнжавын “Чин зүрхнийхээ төлөө хэлж үзээгүй үгээ, чиний төлөө үхнэ гэж эх орондоо би хэлсэн юм” гэдэг шиг эх орныхоо төлөө тангараг өргөсөн эр цэрэг болсон. Эх орноо цээжээрээ бас шүлэг найргаараа хамгаалж яваа Г.Нэргүй маань Нийслэлийн гамшгаас урьдчилсан сэргийлэх хэлтэсийг удирдаж  яваа. Ажил онцгой, шүлэг нь онцгой найзын минь шинэ номы нээлтэд ирсэн Ардын уран зохиолч Т.Галсан “Г.Нэргүй маань төрийн алба онцгойд олон жил ажиллалаа Монгол минь гэж хэлэх эрхтэй” хэмээн ерөөл айлдаж, хос мориор холыг туулж, эх орноо элгэндээ хайрлаж явахыг ерөөсөн.

Мөрөндөө мөрдөстэй, цээжиндээ найрагтай Г.Нэргүйдээ уран зохиолын салбарт “Чөдөргүй морь” шиг давхихын ерөөл өргөе.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж