Хятад хиймэл оюун ухаантай шумбагч бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Хятад хиймэл оюун ухаантай шумбагч бүтээнэ

Хятад хиймэл оюун ухаантай шумбагч бүтээнэ

Хятад Улс цөмийн шумбагч хөлөг онгоцнуудын хуучин компьютерийн системийг хиймэл оюун ухаанаар солихоор төлөвлөж байгаа тухай тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй ахлах эрдэмтэн мэдээлжээ.

Хиймэл оюун ухаан нь Хятадын тэнгисийн цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй  AI технологийг шинэ шатанд гаргана гэж нэрээ нууцалсан хятад эрдэмтэн хэлсэн байна.

“Хиймэл оюун бүхий шумбагч хөлгийн хүчин чадал нь төсөөлшгүй” гэжээ.

Цөмийн шумбагч хөлөг хөлгийн багийн командлагчийн ур чадвар, маневр, туршлагаас шууд хамааралтай байгаа нь тааварлашгүй, гэнэтийн, дайн байлдааны  нөхцөл байдал үүсэхэд оновчтой хувилбар боловсруулж, зөв шийдвэр гаргах супер тархи хэрэгтэйг харуулж байгаа юм.

Шумбагч хөлгийн багийн 100-300 хүн онцгой нөхцөл байдлын улмаас далайн гүн харанхуйд хэдэн сарын турш ажиллахад гишүүдийн дунд стрессийн түвшин нэмэгдэх нь командлагчийн шийдвэр гаргах, нөхцөл байдлыг үнэлэх чадварт сөргөөр нөлөөлдөг гэж үздэг.

Харин шумбагч хөлөг хиймэл оюун ухаантай болсноор хөлгийн командлагчийн ажлын ачаалал, сэтгэлзүйн дарамт буурна гэж төслийг хэрэгжүүлж буй судлаачид үзэж байгаа гэнэ.

Цөмийн шумбагч хөлөгт хиймэл оюун ухаан суурилуулах нь Хятадын технологийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна.

1950 оны эхээр анхны цөмийн шумбагч хөлгийг АНУ бүтээснээс хойш энэхүү дайны хөлөг улам боловсронгуй нарийн болж ирсэн. Гэвч шумбагч хөлөгт энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд дор хаяж 20 жил шаардлагатай ажээ. Одоогоор энэхүү хөтөлбөр нь зөвхөн төслийн шатандаа яваа юм байна.

Эх сурвалж: South China Morning Post

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж