“Роснефть”-ийн удирдлагууд Монголд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

“Роснефть”-ийн удирдлагууд Монголд ажиллаж байна

“Роснефть”-ийн удирдлагууд Монголд ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-ын “Роснефть”-ийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байна. Түүнийг Давосын чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтэй уулзаж, түлш, шатахууны хангамж, геологийн салбарт хамтран ажиллах санал солилцох үеэр “Роснефть”-ийн удирдлагууд Монголд нэгдүгээр сарын 29-нд айлчлахыг мэдэгдэж байсан юм.

Энэ хүрээнд ОХУ-ын “Роснефть”-ийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох албаныхантай хэлэлцээ эхлүүлж, уулзалт хийсэн байна. Хэлэлцээ, уулзалтууд үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлжээ. Монгол Улс шатахуунаа 100 хувь импортолдог бөгөөд “Роснефть” ХХК-иас шатахууны дийлэнхийг импортолдог юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж