АНУ-ын тэрбумтан татвар төлөхөөс татгалзав

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын тэрбумтан татвар төлөхөөс татгалзав

АНУ-ын тэрбумтан татвар төлөхөөс татгалзав

АНУ-ын тэрбумтан Том Голизано Нью Йорк мужийн өмнөд Бристол дахь нуурын эргийн үл хөдлөх хөрөнгийн татвар 90,000 ам.долларыг төлөхөөс татгалзжээ.

Учир нь нуурийн эрэг дээрх тэрбумтны эзэмшлийн бүс рүү зэрлэг галууны сүрэг урилгагүй байнга зочилдгоос болж, эдлэнгийн газар галууны сангасаар дүүрсэн гэнэ. Том Гализано эдлэнгээ зэрлэг нугасны дайралтаас хамгаалахын тулд хамгаалалтын зурвас татан, муухай үнэртэй бодис цацаж, чонын зураг өлгөсөн ч тусыг эс олсон тул хотын эрх баригчид энэ асуудлыг шийдэхээс нааш татвар төлөхгүй гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн зун л гэхэд эдлэнгийн ойр орчим 100-200 зэрлэг галуу сүрэглэн буусан байсан гэнэ.

Том Гализано урилгагүй шувуудаас болж зусландаа очихоо больсон ажээ.Тэрбээр “Энэ байдлаас болоод хүүхдүүд зүлгэн дээр тоглож, хөл нүцгэн явах ч аргагүй болсон. Би үл хөдлөх хөрөнгийн татварт маш их мөнгө төлдөг ч шувууны сангаснаас болоод зусландаа амьдрах нөхцөлгүй болсон” хэмээн гомдол гаргасан байна.

Том Гализано АНУ-ын татварын системийг  хуудуутай, шударга бус хэмээн эсэргүүцэж байгаа ажээ.  Тэрбээр “Татварын шударга бус системээс болж маш олон хүн хохирч байна” гэжээ.

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж