Пхеньян дээд түвшний төлөөлөгчдөө Пёнчанд илгээнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пхеньян дээд түвшний төлөөлөгчдөө Пёнчанд илгээнэ

Пхеньян дээд түвшний төлөөлөгчдөө Пёнчанд илгээнэ

БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам олимпийн наадамд оролцох баг, тамирчдаа ахлан Пёнчанд хүрэлцэн ирэх тухай Сөүл мэдэгдлээ. Гэхдээ олимпийн нээлтийн ёслолд оролцох эсэх нь тодорхойгүй байгаа тухай ВВС мэдээлжээ.

Хойд Солонгосын улс төрийн дээд түвшний албан тушаалтан Ким Ён Намын Өмнөд Солонгос дэх айлчлал хоёрдугаар сарын 9-12-ны хооронд үргэлжлэх аж. Энэ үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзалт хийх эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Одоогоор албан ёсны уулзалт товлогдоогүй байгаа юм.

Өдгөө 90 настай Ким Ён Нам олон улсын тавцанд БНАСАУ-ыг төлөөлдөг. Тус улсын удирдагч Ким Жон Уны хувьд гадаад айлчлал төдийлөн хийдэггүй билээ.

Пёнчаны олимпод хүрэлцэн очих БНАСАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн намын хоёр Солонгосын асуудал хариуцсан Нэгдсэн фронт хэлтсийн дарга Ким Ён Чоль, Үндэсний спортын хорооны дарга Чой Хви, Гадаад харилцааны сайд асан, Ардын дээд хурлын гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ри Ён-хо нарын эрхмүүд багтаж магадгүй талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.

Олон улсын зарим шинжээчид Ким Жон Уны охин дүү Ким Ё-жун Пёнчанд очиж магадгүй гэж мэдээлж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж