Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр хэрэгтэй юу?

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр хэрэгтэй юу?

Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр хэрэгтэй юу?

Монгол улсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 90.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг. Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн. Цаашид Гацуурт, Оюутолгой ордын алтыг цэвэршүүлэх хэрэгтэй болно. “Оюу толгой”-н ордоос зэсээс гадна алт олборлож байгаа бөгөөд цаашид алтны олборлолт нэмэгдэх хандлагатай байгаа.

Оюутолгойн уурхайнуудын алтны нийт олборлолтод эзлэх хувь

/Эх сурвалж:Д.Галсандорж доктор, проф/

Энэхүү үзүүлэлтээс харахад Монгол Улс өөрийн гэсэн алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох шаардлагатай юм. Эдгээр асуудалд гарц хайх зорилгоор “Монгол Алт-2018” олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнг Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн бирж хамтран төрийн байгууллагууд, алт олборлогч аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн институтын дэмжлэгтэйгээр 2018 оны 3-р сарын 15, 16-нд Корпорейт Конвейшн төвд зохион байгуулах гэж байна. Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolia-gold.com/ вэбээс, 70111106, 91911383, 89113499 утсаар лавлаж аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж