Зээлийн карт эзэмшигчдэд биткойн худалдаж авахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Зээлийн карт эзэмшигчдэд биткойн худалдаж авахыг хориглов

Зээлийн карт эзэмшигчдэд биткойн худалдаж авахыг хориглов

Их Британийн Ллойдс банк тус банкны харилцагч, зээлийн карт эзэмшигчдийг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлж, биткойн худалдаж авахыг хориглохоор болжээ.

Английн моргейжийн хамгийн том зээлдэгч банк Ллойдс банкны харилцагчид өнөөдрөөс  (2018.02.05) эхлэн зээлийн картаар цахим мөнгө худалдаж авах боломжгүй болж байгаа гэнэ.

Гэхдээ  дебит карт эзэмшигчдэд цахим валют худалдаж авах боломж нээлттэй хэмээн тус банкнаас мэдэгджээ. Тус банкны зээлийн карт эзэмшигч Halifax, Шотландын төв банк болон MBNA зэрэг банкууд мөн онлайнаар цахим валют худалдаж авах хориотой ажээ.

Биткойны ханш хяналтгүй өсч байгаа үед цахим мөнгө ихээр худалдан авч, хөрөнгө оруулж буй харилцагчид ханш унах үед их хэмжээний алдагдалд орж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэх үүднээс Ллойдс ийм арга хэмжээ авсан гэнэ.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй гэмт хэрэгтнүүдийн хууль бус үйл ажиллагааны гол арга хэрэгсэл болж буй цахим валютын хяналтыг сайжруулахад онцгой ач холбогдол өгч байгаа билээ.

Цахим мөнгө биткойны гүйлгээ, арилжааг олон улсад хуулиар чангатгаж, хориглож болзошгүй гэдэг болгоомжлол бий болсноос  2017 оны арванхоёрдугаар сараас хойш биткойны ханш суларч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт цахим мөнгөний ханш  8,000 ам.доллар болж буурсан.

Эх сурвалж: reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж