“Х-Түц” продакшны жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү нарын охин Б.Сүндари хошин урлагт хөл тавьжээ.
Өмнө нь тус продакшны захирал, “Алаг нүдэн” Н.Ононгийн бага охин О.Сондор шинэ жилийн баярт зориулсан “Өвлийн инээмсэглэл-2018” бүтээлд анх удаа тоглосон. Харин энэ удаагийн сар шинийн баярт зориулсан ‘Ийм нэгэн өдрүүд’ баярын тусгай зохиомжид Т.Бархүүгийн охин Сүндари анхны дэлгэцийн бүтээлдээ тоглосон гэнэ шүү.
А.Сүрэн