Г.Доржзодов гэртээ харьжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Г.Доржзодов гэртээ харьжээ

Г.Доржзодов гэртээ харьжээ

МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай хэрхэн ярилцаж байгаа нууц бичлэгийг Г.Доржзодов гэх залуу 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд цацаж шуугиан тарьсан. Г.Доржзодовын цацсан бичлэгийг Ардын намын нэг хэсэг нь үгүйсгэж, нөгөө хэсэг нь хүлээн зөвшөөрсөн. Харин хууль хүчнийхэн энэхүү бичлэгийг шалгаж нягтлаад эвлүүлэг байна гэж үзсэн билээ. 2017 оны дуулиануудын нэг болсон энэхүү үйл явдал түр намжсан. Харин бичлэгийг нь тараасан гэх Г.Доржзодов ‘2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр бичлэгийг би айпад дээрээ тасралтгүй бичсэн. Уулзалтын явцад цайны завсарлага ч байгаагүй. Цаг давчуу байсан. Дээр нь би уулзалтын зургийг авсан. 6-7 кадр байв уу даа. Тэрийг Ц.Сандуйд өөрт нь 2017 оны гуравдугаар сарын 15-нд вайбраар явуулсан’ гэсэн тайлбарыг хийж байсан.

 Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ асуудал идэвхжиж, Г.Доржзодовыг АН-ынхан хамгаалалтдаа авсан. Тодруулбал, Г.Доржзодов хуулийнхны баривчилгаанаас зугатаж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд дөрвөн сар амьдарчээ.Тэрбээр тавдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 1 хүртэл Ц.Оюунгэрэлийнд амьдарч байгаад гэртээ харьсан байна.  Одоогоор Г.Доржзодовт илт заналхийлэл ирэхгүй байгаа ч болгоомжлоход илүүдэхгүй гэж Ц.Оюунгэрэл ярьсан юм. 

Т.НОМИН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж