Тайлбар | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Тайлбар

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр “Эрдэнэт үйлдвэрийг битүүмжилсэн, гадаад дансыг нь хаасан, үйл ажиллагааг нь зогсоосон” зэрэг буруу ташаа ойлголт өгөхүйц худал мэдээлэл цацагдаж байна.

Улс орны ачааны хүндээс үүрэлцэж яваа Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, бүтээлч хамт олны хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Эрдэнэт үйлдвэрийг хааж, битүүмжилсэн зүйл огт гараагүй болно. Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2017 онд олборлосон хүдэр дэх зэсийн агуулга компанийн 40 жилийн түүхэн дэх хамгийн бага түвшинд буюу 0.495 хувь байхад, зэсийн металл авалтыг түүхийн хамгийн өндөр түвшинд буюу 89.28 хувьд хүргэж чадсан бөгөөд үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг 101.7-152.1 хувиар биелүүлэн, улс, орон нутгийн төсөвт 580 тэрбум төгрөг төвлөрүүлж, 318 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав.

Компани 2018 оны 1 дүгээр сарын хөрс хуулалт, хүдэр олборлолт, хүдэр боловсруулалт, баяжмалын экспорт зэрэг үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100,5-109,8 хувиар биелүүлж, баялаг бүтээх эрхэм үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэн, улс, орон нутгийн төсөвт 62,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, шинэ оныхоо гарааг амжилттай эхлүүлэн ажиллаж байна.

Жаст групп ХХК нь 2009-2012 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг барьцаалан АйСиБиСи Стандарт банк ПЛС-аас зээл авсан гэх асуудлаар үүссэн маргаан 2013 оноос Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Лондон хотын Олон улсын арбитрт хянагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус шүүхийн болон шүүхийн шийдвэрийг давж заалдах ажиллагаа бүрэн дуусаагүй, тодорхой үе шаттайгаар үргэлжилж байгаа болно.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс уг маргаантай холбоотой асуудлыг үйлдвэрт хохирол багатайгаар шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нямдорж сайд гуай мөн х****а 2018-02-05 43.228.131.206

иргэний хуульд зээлийн баталгаа гаргасан этгээд зээлийн эрэсдэлийг хариуцана гээд ямарч хоёрдмол санаагүй заачихсан байхад энэ зээл засгийн газарт ямарч хамаагүй стандарт банк жастын батхүү хоёрын хооронд хийсэн гэрээ гэж яаж хэлэж чадаж байнаа????????? ингэж хэлсэнээр энэ хүн ямар өөдгүй шудрага биш үрчигэр [Хориотой Үг] болох нь танигдаж байна шүү????

Avatar

Зочин 2018-02-05

Шар хүний өмнөөс хар хүн гэж. Засгийн газар баталгаа гаргаад зээл авчихсан юманд Эрдэнэтийн одоогийн удирдлага ямар хамаа байна. Танай үйлдвэрийг өмнөд африкаас ирээд хаачихгүй ч гэсэн гадаад дансыг чинь хааж чадна. Гадаад худалдаа хийлгэхгүй байж чадна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж