"The Voice of mongolia" шоунд Э.Гантулга хасагдаж, эхнэр нь тэнцжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

"The Voice of mongolia" шоунд Э.Гантулга хасагдаж, эхнэр нь тэнцжээ

"The Voice of mongolia" шоунд Э.Гантулга хасагдаж, эхнэр нь тэнцжээ

UBS телевизийн нүүр царай болж олонд танигдсан жүжигчин, дуучин, хөтлөгч гээд олон цол гуншинтай Э.Гантулга буюу Ануушийг танихгүй хүн ховор. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Алтангадас одонгоор энгэрээ мялаасан билээ. Тэгвэл хөтлөгч залуу “Монгол HD’ телевизээс зохион байгуулж байгаа ням гараг бүрт гардаг  ‘Voice of mongolia 2018’ шоу нэвтрүүлэгт орж үзэгч  болон,шүүгчдийг гайхшруулаад амжсан юм. Түүнийг өчигдрийн дугаарт, эхнэрийнхээ хамт орно гэж хэний ч санаанд ороогүй биз.  Хосууд тус  шоунд хамт хүч үзсэн ч харамсалтай нь Э.Гантулга тэнцэлгүй, эхнэр Б.Золжаргал нь гурван ч шүүгчийг эргүүлээд амжина лээ. Тэд гурван жилийн  өмнө хуримаа хийсэн бөгөөд  ой есөн сартай охинтой  гэнэ. Даруухан, цээлхэн хоолойтой Б.Золжаргал  дуучин Celion Dion  “Immortality” дууг дуулсан юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж