Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай

(2018.II.05-2018.II.11)

ХОНЬ

Танд яг одоо “Бүү саад бол” гэсэн пайз юу юунаас илүү хэрэг болно. Хувийн амьдрал, сексийн харилцаа, ажлын асуудал гээд таны сэтгэлийг шаналгаж буй проблемаа олон хүнд зарлаж, тусламж хүссэний хэрэггүй. Таны өөрөө л шийдэх асуудал учраас өөртөө итгэж, өөрөө бие дааж шийд. Долоо хоногийн дундуур та дэндүү романтик байх бололтой. Та өөрөө ч гайхаж мэднэ. Цоо шинэ эхлэл хүсч байвал эхлээд одоо байгаа зүйлээсээ эелдгээр татгалз.

ҮХЭР

Хайр дурлалаар цангаж яваа үхрийнхэнд гайхалтай цаг мөч тохиох бололтой. Хосоо хайсаар багагүй хугацааг ганц бие өнгөрүүлсэн бол энэ долоо хоногийг бүү алдаарай. Гагцхүү танаас их зүйл шалтгаалах учир хяналтыг гартаа ав. Хайр дурлал ба найзын харилцааг хольж хутгах хэрэггүй. Санхүүгийн тал дээр гэнэтийн таатай зүйл тохионо.

ИХЭР

Амжилтаа ахиулах гайхалтай долоо хоног айсуй. Гол нь таны сахилга батаас их зүйл шалтгаалах болно. Хамтран ажиллагсдынхаа дэмжлэгтэйгээр чухал төслөө амжилттай дуусгаж, сайшаал магтаал харамгүй сонсох бололтой. Та яг л соронз мэт бусдыг татах болно. Тиймээс олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй. Онцгой нэгэнтэй учрах ч юм билүү.

МЭЛХИЙ

Асуудлаас зугтах хэрэггүй. Тойрч биш туулаад гар. Эргэж харамсахгүйн тулд зоригтой шийдвэр гаргахыг зөвлөе. Ганц бие мэлхийнхэн хосоо олох сайхан үе тохиож байна. Харин гэр бүлтэй хүмүүсийн хувьд гэр орны уур амьсгал таатай, хосуудын харилцаа халуухан байх бололтой. Эрүүл мэнддээ анхаар. Аялал зугаалгаас татгалзахад гэмгүй.

АРСЛАН

Нам гүм байх долоо хоног. Ялангуяа долоо хоногийн дундуур элдэв урилга, саналаас эелдгээр татгалзаад, гэртээ хаалгаа түгжээд тайван амрахыг зөвлөе. Шийдвэр гаргах үед зөн совингоо дага. Амралтын өдрүүд романтик өнгөрөх бололтой.

ОХИН

Бусадтай харилцахдаа анхааралтай, болгоомжтой бай. Санамсаргүй хэлсэн ганц үг таны карьерыг сөнөөж ч мэднэ. 2018 он, цаашлаад таны үлдсэн амьдралыг тань тодорхойлох онцгой нэгэнтэй учирч мэднэ. Мэдрэмж, зөн совиндоо итгэ.

ЖИНЛҮҮР

Санхүүгийн таагүй асуудлууд таныг зовоож байна уу? Тэгвэл, долоо хоногийн дундуур таны эдийн засгийн байдлыг чамгүй сайн сэргээх завшаантай зүйл тохиох бололтой. Боломжийг алдалгүй шүүрч авахыг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлчээр сэтгэл санаа сэргэж, та шинээр төрсөн мэт шинэ соргог мэдрэмж, эрч хүч авах болно.

ХИЛЭНЦ

Дуу шуутай байж, өөрийгөө бусдад мэдрүүл. Жижиг сажиг гэлтгүй аливаа уулзалт, харилцаанд өөртөө итгэлтэй, нээлттэй байгаарай. Тэгж байж л та эерэг үр дүнг олж харах болно. Зоригтой байж, зорилго өөд тэмүүл. Ажлын амжилтаа ахиулах таатай үе таныг хүлээж байна.

НУМ

Олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан, зугаа цэнгэлээс түр амсхийх цаг болжээ. Ажилдаа ч гэсэн махарч зүтгэх гэсний хэрэггүй. Танд амралт ч чухал байна. Зөвхөн бие махбодийн биш, сэтгэл зүйн амар амгалан танд үгүйлэгдэж байгаа. Тиймээс асуудлыг сэтгэл хөдлөлөөр биш, ухаанаараа шийдэж, дараа нь эргэж сэтгэл хямрахгүй байх тал дээр анхаараарай. Эрүүл мэндээ анхаарч, үзлэг, шинжилгээнд хамрагдахад гэмгүй.

МАТАР

Айсуй долоо хоногийн хамгийн чухал өдөр бол лхагва гариг. Найзуудаа цуглуулж, хамтдаа хүрч болох зорилго, бүтээж болох ажлаа жагсааж, хэнд ямар давуу тал байгааг бодож үзээрэй. Ганцаараа зүтгэснээс хавьгүй илүү үр дүнг олж харах болно. Бямба гаригт ямар нэг таатай зүйл тохионо.

ХУМХ

Өгсөж, уруудах үе аль аль нь амьдралд тохионо. Энэ долоо хоног ч ялгаагүй. Нэг талаас таагүй мэдээ сонсоход нөгөө талд таны ажил бүтэх болно. Санхүүгийн хувьд таатай зүйлс тохиож, боломж нээгдэх бололтой. Өөрт ногдсон үүрэг даалгавраа чанартай биелүүлэхэд анхаар, эргээд таны аж ахуй, сэтгэл санааны байдалд нөлөөлнө гэдгийг санаарай.

ЗАГАС

Эрч хүч багатай, унтамхай долоо хоног байх бололтой. Тиймээс амарч, хүчээ сэлбэж, эрч хүчээ цэнэглэхэд өөрийгөө зориул. Харин амралтын өдрүүд сонирхолтой, адал явдалтай өнгөрөх бололтой. Таныг хаа ч явсан романтик боломж дагасаар байх болно. Тиймээс ганц бие загасныхан хосоо олж мэднэ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж