Оросын агаарын тээвэрлэгч “Аэрофлот” 50 ширхэг МС-21 онгоц худалдан авах гэрээг төрийн мэдлийн “Ростех”-ийн охин компани болох “Авиакапитал-Сервис”-тэй хийлээ. Гэрээ ёсоор 2020 оны эхний улиралд эхний онгоцуудаа хүлээн авах ажээ. Сүүлийн захиалгыг 2026 гэхэд нийлүүлэх ажээ.
МС-21 нь оросуудын өөрсдийн бүтээсэн зорчигч тээврийн орчин цагийн лайнер юм. 169 зорчигчийн суудалтайгаас 16 нь бизнес ангиллын, 153 нь энгийн ангиллынх юм. Энэ онгоц нь АН, ТУ зэрэг Зөвлөлтийн үеийн оросын онгоцны залгамж халаа болон гарч ирж байгаа юм.
Гэрээний нийт үнийн дүн таван тэрбум ам.доллар.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ