Дурлалт хосын өдөр гэгддэг хоёрдугаар сарын 14-ний өдөр Москва хотод 300 хос гэрлэлтээ бүртгүүлэх захиалгыг өгөөд байна хэмээн Москва хотын Гэрлэх ёслолын ордны хэвлэлийн алба РИА Новости агентлагт мэдээллээ.
Москва хотын Гэрлэх ёслолын ордны тэргүүн Ирина Муравьевагийн хэлснээр энэ эхний хос нэгдүгээр сарын 5-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ. Харин шинэ жилийн баярын өдрүүдээр 54 хос гэрлэлээ баталгаажуулжээ.
Хоёрдугаар сарын 14-ний өдрийг Христийн католик болон протестант шашинтнууд Гэгээн Валентинын буюу Дурлалт хосуудын баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ баяр 1990-ээд оноос Орост тэмдэглэж эхэлсэн.
Эх сурвалж: РИА НОВОСТИ