Ньюс хөтөч: Хуульчид Б.Наранхүү нарыг эгүүлэн татах асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.05-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Хуульчид Б.Наранхүү нарыг эгүүлэн татах асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Хуульчид Б.Наранхүү нарыг эгүүлэн татах асуудлаар мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1924.02.05 Ардын гэгээрүүлэх яам байгуулагджээ. 

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

07.30

  • БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат МҮХАҮТ-иас зохион байгуулдаг төр, хувийн хэвшлийн хэлцлийг сайжруулах, ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн санал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Business breakfast" уулзалтад оролцоно.

09.00

  • ‘Барилгад нарны эрчим хүч ашиглах нь’ сургалт Барилгын хөгжлийн төвийн 5 давхарт болно.  Сургалтыг БХБЯ, Барилгын хөгжлийн төв, ХБНГУ-ын Би эф Зэт сургалтын төв, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Барилгын үндэсний ассоциаци хамтран зохион байгуулна.

09.30

  • Эко-сургууль хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй сургуулиудад Хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээний зориулалттай сургалтын хэрэглэгдэхүүнээр дэмжлэг үзүүлэх батламж гардуулж, сургалтын хэрэглэгдэхүүн гардуулах ёслол ёслол Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн хурлын танхимд болно.

10.00

  • MN-Мэдээллийн төвд Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулж мэдээлэл хийнэ.
  • Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль дээр жишиг ангийн нээлт болно.

11.00

  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Биокомбинатын үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажилчдын түр хорооноос тус комбинатад хууль бусаар томилогдсон даргын талаар мэдээлэл хийнэ.

11.30

  • MN-Мэдээллийн төвд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос улс орон даяар эдийн засгийн хямралын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.
  • Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, Хоггүй Монгол ТББ болон Сан-Оргиу ХХК хамтран, Сар шинэ ойртож дээрх уутны хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Гялгар уутны замбараагүй хэрэглээнээс татгалъя болон хэрэглэсэн тохиолдолд яаж хаях ёстой вэ” сэдвээр "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд олон нийтэд мэдээлэл хийнэ.

12.00

  • MN-Мэдээллийн төвд МУИС-ийн багш, ажилтнуудын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30

  • MN-Мэдээллийн төвд УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ц.Нямдорж зэрэг зарим гишүүнийг эгүүлэн татах болон У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан асуудлаар хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ОРДОНД

10.00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд брлно.

14.00

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд хуралдана.
  • Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай болон Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

16.00

  • ​Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

ЭВЕНТ

07.30

  • Америкийн соёл мэдээллийн төв АНУ-ын хөлбөмбөгийн үндэсний лигийн финалын тоглолт болох ‘Супер Боул LII’-ийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах гэж байна. Шууд дамжуулах арга хэмжээ үнэ төлбөргүй.
  • АНУ-ын хөлбөмбөгийн үндэсний лиг /NFL-и,/ Super Bowl-ийн тэмцээнийг ‘HARD ROCK Улаанбаатар’ кафед шууд дамжуулан үзүүлнэ. Super Bowl Party-г Mongolia American Football Association-аас зохион байгуулж эхэлснээс хойш 10 жилийн өнгөрч байгаа тул энэ ойг тохиолдуулан америк хөлбөмбөгийн багуудын 10 гэсэн дугаартай жерси өмсгөлөөс азтай фенүүд шалгаруулан бэлэглэнэ.

11.00

  • Үндэсний хувцасны "ДЭЭЛ" загварын шоу, үзэсгэлэн худалдаа "Хүннү Молл"-д үргэлжилнэ.

18.30

  • Минималист амьдалын хэв маяг сонирхогчдын чөлөөт уулзалт YMCA Coffee House-д болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж