1920.02.11 Барон Унгерн Монгол Улсын өөртөө засан тохинох эрхийг дахин сэргээж, Богдыг хаан ширээнд суулган, таван яамыг байгуулав.
1922.02.10 Гадаад худалдааны пүүсүүдэд татвар ногдуулах тухай дүрэм баталжээ.
1924.02.05 Ардын гэгээрүүлэх яам байгуулагдав.
1931.02.06 Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх хууль батлагдав. Энэ хуулиар хошууны зохион байгуулалтыг устгаж, 5 аймаг, 72 хошуу, 525 сум байсныг газар нутаг, хүн амын талаар харьцуулан ерөнхийд нь тэгшитгэж, 12 аймаг, 324 сум болгожээ. Ингэхдээ баруун хязгаарын үндэсний цөөнхийн онцлог байдлыг харгалзаж, Казах, Урайнхайд хошууны зохион байгуулалтыг хэвээр нь үлдээжээ. Архангай, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Тариалан /Сэлэнгэ/, Төв, Ховд, Увс, Хэнтий, Дорнод гэсэн 12 аймаг байгуулагджээ.
1945.02.11 Англи, Америк, Орос гурван гүрний бага хурал Ялтад болов. Энэ хурлаар гадаад Монголын /БНМАУ/ статус квог хэвээр үлдээхээр шийджээ. Бага хуралд Сталин, АНУ-ын ерөнхийлөгч Т.Рузвельт, Английн Ерөнхий сайд Черчиль нар оролцсон байна. Статус кво гэдэг нь тухайн байдал гэсэн латин гаралтай үг юм.
1947.02.08 МАХН-ын 11-р Их хурал хуралдаж, БНМАУ-ын улсын ардын аж ахуй, соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар 5 жилийн төлөвлөгөөг баталж, МАХН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
1972.02.07 Улсын тэргүүний ухуулагч, суртал нэвтрүүлэгчдийн зөвлөгөөн болов.
1976.02.10 БНМАУ-Ангол улсын хооронд дипломат харилцаа тогтоов.
1990.02.08 БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхөд Ардчилсан социалист хөдөлгөөнөөс улс төрийн шаардлага бүхий Ил захидал илгээв.
2011.02.10 УИХ Ерөнхийлөгчийн санаачилсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.
2014.02.07 ОХУ-ын Сочи хотноо өвлийн олимп нээлтээ хийв. Энэ удаагийн олимпод Монгол Улсыг төлөөлж гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар өрсөлдлөө.
2015.02.09 “Босоо хөх Монгол” ТББ, “Гал үндэстэн холбоо”, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, бөөгийн зан үйл хийв.
2016.02.08 Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ шагналаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төмөртэйн өртөөний бүтээн байгуулалт, "Монголын алт" ХХК-ийн хийн бетоны үйлдвэрт тус тус олгов.
2016.02.09 Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.