Сэтгүүлчдийн баг Пёнчанд ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.02.04-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Сэтгүүлчдийн баг Пёнчанд ажиллана

Сэтгүүлчдийн баг Пёнчанд ажиллана

БНСУ-ын Сөүл хотод 1988 оны зуны олимпийн наадам амжилттай зохион байгуулагдсан билээ. Тэгвэл тус улс анх удаа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахад бэлэн болжээ. Өдгөө Пёнчан хотын олимпийн тосгонд тамирчид болон албаны хүмүүс байрласаар байна. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид түрүүчээсээ олимпийн тосгонд байрлажээ.

“Пёнчан 2018” олимпийн наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Харцага нар сурвалжилна. Мөн МҮОНРТ-ийн багийн хамт олон Пёнчанд ажиллана.

Ирэх гуравдугаар сард өвлийн паралимпийн наадамд МҮОНРТ-ийн сэтгүүлч Д.Батжаргал, NEWS агентлагийн сэтгүүлч Ч.Болорчулуун нар ажиллах юм байна.

Дээрх сэтгүүлчид “Бээжин 2008”, “Лондон 2012”, “Рио 2016” зуны олимп болон “Сочи 2010”, “Рио 2016” өвлийн олимпийн наадмыг сурвалжилж байсан юм.

 

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж