Өвлийн олимпод оролцох тамирчдын хувцсыг 311 сая төгрөгөөр хийсэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.02.04-нд нийтлэгдсэн

Өвлийн олимпод оролцох тамирчдын хувцсыг 311 сая төгрөгөөр хийсэн үү?

Өвлийн олимпод оролцох тамирчдын хувцсыг 311 сая төгрөгөөр хийсэн үү?

Өвлийн XXIII олимпийн наадам энэ сарын 9-нд БНСУ-ын Пёнчан хотод нээлтээ хийнэ.  Энэ удаагийн өвлийн олимпод Монгол Улсын гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар оролцохоор бэлтгэлээ хангаж байна.  Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллахаар болсон бөгөөд тэд  нэгдүгээр сарын 30-нд олимпийн наадмын үеэр өмсөх бэлтгэлийн хувцсаа гардан авсан юм. 

Харамсалтай нь, өвлийн олимпийн наадмын хувцасны загвар, өнгө, хийц нь монголчуудын сэтгэл санаанд нийцсэнгүй бололтой. Тэдний хувцсыг 311 сая төгрөгөөр хийлгэжээ гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд бүтэн долоо хоногийн туршид шуугиан тариад байна. 

Тэгвэл энэ талаар биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц "Ийгл" телевизэд өгсөн ярилцлагадаа: 

" 311 сая гэдэг бол манай байнгын болон байнгын бус шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын 280 орчим хүний хувцасны төсөв. Олимп, Азийн тоглолтуудын хувцасны зардлыг Олимпийн хороо гаргадаг. Харамсалтай нь энэ удаад Олимпийн хороо “Манайх санхүүгийн хувьд хүнд байгаа учраас танай байгууллага энэ удаа гаргаач” гэсэн хүсэлт тавьсан юм. Тийм учраас үндэсний шигшээ багийнхаа тамирчдын хувцсыг олимпод оролцох хүмүүстээ өмсгөх шийдвэр гаргасан.  Олимпод оролцож байгаа тамирчдад маань тусгайлсан хувцас байхгүй. Үндэсний шигшээ багийн хувцас дээр өвлийн гутал нэмсэн. Нэг хүний иж бүрэн хувцас, хэрэглэл нь сая гаруй төгрөгийн үнэтэй. “Joma” брэндийн пүүз, бэлтгэлийн хувцас, гадуур кросст гүйхдээ өмсдөг зузаан куртик, малгай, бээлий, ороолт, цүнх орж байгаа. Манай үндэсний үйлдвэрлэгчид харин ч ашиг харахгүйгээр хямдхан хийж өгсөн. Куртикийг нь “Бараан өнгөтэй байна. Хэтэрхий зузаан байна” гээд шүүмжлээд байгаа. Энэ чинь Монголынхоо өвлийн хатуу ширүүн нөхцөлд өмсөх куртик шүү дээ" гэжээ 

Тэгвэл энэ талаар нийгмийн сүлжээний "идэвхтнүүд" юу гэж жиргэв 

А 

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж