Цасан шуурганы улмаас Оросын нисэх буудлууд 85 нислэгээ цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.04-нд нийтлэгдсэн

Цасан шуурганы улмаас Оросын нисэх буудлууд 85 нислэгээ цуцалжээ

Цасан шуурганы улмаас Оросын нисэх буудлууд 85 нислэгээ цуцалжээ

Энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын түүхэнд тэмдэглэгдэхээр их хэмжээний цас оржээ. Хур тунадасны хэмжээ 14 мм-т хүрсэн аж. 

"Цаг уурын ажиглалтын түүхэнд хамгийн их хэмжээний хур тунадас энэ амралтын өдрүүдэд орж байна. Өмнө нь 1957 онд 11.2 мм хур тунадас орж байсан" гэж Интерфакс агентлаг мэдээллээ. 

Москва хотод орж буй цасан шуурга даваа гаригт намжих төлөвтэй байна гэж цаг уурчид нь мэдээлж байна. 

Хүчтэй цасан шуурганы улмаас Москва хотын нисэх онгоцны буудлууд нислэгээ цуцалж эхэлсэн байна. Тодруулбал, Домодедово нисэх онгоцны буудал 10 нислэгээ түр хугацаагаар саатуулж, 15 нислэгээ цуцалжээ. Харин Шереметьево нисэх онгоцны буудал 54 нислэгээ, Внуково нисэх онгоцны буудал зургаан нислэгээ тус тус түр хугацаагаар саатуулаад байна. 

Мөн Оросын онцгой байдлын албанаас цасан шуурга, хальтаргаа гулгаа ихтэй байгаа тул ард иргэдээ аль болох гадуур гарахгүй байх, сонор, сэрэмжтэй байхыг анхааруулжээ. 

А.АНИР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж