“Нарантуул”, “Дүнжингарав”-ын гаднах зогсоолууд хүрэлцэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.02.04-нд нийтлэгдсэн

“Нарантуул”, “Дүнжингарав”-ын гаднах зогсоолууд хүрэлцэхгүй байна

“Нарантуул”, “Дүнжингарав”-ын гаднах зогсоолууд хүрэлцэхгүй байна

Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбоотойгоор “Нарантуул”, “Дүнжингарав” зах руу чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Үүнээс үүдэж дээрх хоёр худалдааны төвийн гаднах зогсоолууд хүрэлцэхгүй, ойр орчмын автозамуудад хөдөлгөөний ачаалал их байгаа тул жолооч та өөрийн тээврийн хэрэгслээ ойр байрлах зориулалтын зогсоолын талбайд байрлуулж явганаар хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Сар шинийн баярыг угтан нийслэлийн 6 дүүрэгт 1-2 байршилд сар шинийн өргөтгөсөн худалдаа, үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа тул иргэн та түгжрэлд цаг зав, бензин шатах тослох материалаа үрэлгүй, өөрт ойр байрлах худалдааны төвөөр үйлчлүүлэхийг мөн л Замын цагдаагийн газраас зөвлөв. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж