Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай хуулийн дагуу орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, өөрийн амьдран суудаг харьяа татварын албанд хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлэх ёстой.
ХХОАТ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлнэ.
Албан татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхийн тулд өөрийн албан ёсоор бүртгэлтэй амьдран суудаг нутаг дэвсгэрийн татварын албанд хандан тайланг, бүрдүүлэх материалын хамт хүргүүлнэ.
Албан татвар төлөгч татварын албанд бүртгүүлэн татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авахдаа 2% цээж зураг, иргэний үнэмлэхтэй ирэх ба бүртгэл хийлгэсний дараа татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үгийг авна.
Татварын цахим систем e-tax.mta.mn -рүү нэвтэрч ТБ-06/А/, тайлангийн маягт,ТБ-06/б/ тайлангийн мэдээ, ‘Хувь хүний орлогын албан татвар’-ын илүү төлөлтийг буцаан авах хүсэлтийн хамт бөглөн цахимаар илгээх ба тус бүрийг 2 хувь хэвлэн, бүрдүүлэх материалын хамт харьяа татварын албанд хүргүүлнэ.
ХХОАТ-ын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд буюу Драгон, Дүнжингарав, Мишээл төвүүдэд дүүрэг харгалзахгүй хүлээн авна.
А.АНИР