Ерөнхийлөгч Дундговь аймгийн иргэдтэй уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Дундговь аймгийн иргэдтэй уулзаж байна

Ерөнхийлөгч Дундговь аймгийн иргэдтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь нийслэлийн дүүрэг бүрт очиж, иргэдтэй уулзсан бол одоо хөдөө орон нутагт ажиллаж байна. Тэрбээр энэ сарын 3-нд Өмнөговь аймгийн иргэдтэй уулзсан бөгөөд өнөөдөр  Дундговь аймгийн иргэдтэй уулзаж байгаа аж. Энэ үед аймгийн иргэд сонсогчидтой уулзаж, улс төр, нийгэм, эдийн засаг болон өвөлжилттэй холбоотой санал хүсэлтийг сонсох юм байна. 

Төрийн тэргүүний иргэдтэй хийх уулзалт Чингэлтэй дүүргээс эхэлсэн. Одоогийн байдлаар Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүрэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаад байна.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж