Монголбанк өнгөрсөн сард 1128 кг алт худалдан авсан байна. Өмнөх оны мөн үед 770 кг алт авч байснаас 358 кг-аар илүү буюу 46.5 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 103 531.75 төгрөг байв.
Ийнхүү Төвбанкны алт худалдан авах үнэ өндөр байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ өсөх хандлагатай байгаа аж.
Т.НОМИН