Босогчдын хяналтад байгаа Сирийн баруун хойд хэсгийн Идлиб мужид Оросын “Сухой-25” дайрагч онгоцыг сөнөөжээ.
Онгоц Хаяат Тахрир ал-Шам жихад бүлэглэлийн хамсаатнуудын хяналтдаа байлгаж буй бүсэд унасан байна. Нисгэгч ослоос амьд гарсан боловч босогчид ослын газарт шууд буудаж хөнөөсөн гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.
Аль-Каидатай холбоотой Хаяат Тахрир ал-Шам бүлэглэлийнхэн газар-агаар ангиллын зөөврийн пуужин харваж, онгоцыг сөнөөсөн болохоо сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Оросын доогуур нисдэг дайрагч онгоц “Сухой-25” Идлиб мужийн Маасран суурины орчимд ажиллагаа гүйцэтгэж байжээ.
Москва 2015 оны есдүгээр сард Сирид цэргээ оруулснаас хойш босогчид Оросын сөнөөгч онгоцыг харваж, сөнөөсөн анхны тохиолдол энэ ажээ.
С.ЦЭЛМЭГ