Улаанбаатарын өвлийн наадам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын өвлийн наадам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна

Улаанбаатарын өвлийн наадам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тус наадам өнөөдөр /2018.02.04/ 12.00 цагт эхэлнэ.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад монгол ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.

Тус наадмын үеэр үндэсний сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох ОХУ болон БНХАУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирэх аж.

Наадмын хөтөлбөр: 

– Урлагийн тоглолт
– Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн
– Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
– Рагбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн
– Цанын сонирхогчийн тэмцээн
– Тэшүүрийн үзүүлбэр
– Снөүбоардын тэмцээн
– Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн
– Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
– Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
– Нохой чарганы үйлчилгээ
– Өвлийн дугуйны үйлчилгээ
– Гэр бүлийн буухиа тэмцээнүүд
– Параглайдингийн үзүүлбэр
– Олс таталтын тэмцээн
– Хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хороо болон эрэгтэй, эмэгтэй, гадаад оролцогчийн шалгаруулалт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж