Асасэкирюүгийн зодог тайлах ёслол өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2018.02.04-нд нийтлэгдсэн

Асасэкирюүгийн зодог тайлах ёслол өнөөдөр болно

Асасэкирюүгийн зодог тайлах ёслол өнөөдөр болно

Монголын сүмоч Асасэкирюү Б.Дашнямын зодог тайлах ёслол өнөөдөр хоёрдугаар сарын 4-нд Японы нийслэл Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болно. Зодог тайлах ёслол 11.30 цагт эхлэх аж. 

Мэргэжлийн сүмод хөл тавьсан анхны монгол сүмочдын нэг Асасэкирюү Б.Дашням 1997 онд Японд очиж, сүмогийн спортоор хичээллэж эхэлжээ. 2000 оны тэргүүн башёд сүмогийн дэвжээнд гарч, 2003 оны хаврын башёгоос макүүчи зиндаанд дэвшин барилдах болсон юм. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртэж, сэкиваки цолд хүрч байв.

Гэвч 2016 оны кюүшю башёд макүшитад унах хүртэл амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог сэкитори гэх статусаа алдсан билээ.

Өдгөө 37 настай тэрбээр зодог тайлсны дараа сүмогийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул иргэншлээ сольж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Япон улсын иргэн болсон юм.

Асасэкирюү цаашид Нишикижима ояката нэр авч, ижил нэртэй дэвжээг тэргүүлэн ажиллах ажээ.

Өнгөрсөн 2017 онд Асасэкирюү Б.Дашнямаас гадна ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж, Шёотэнро Д.Нямсүрэн нарын монгол сүмочид зодог тайлсан билээ.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж